IHC койныг гаргасан О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ

Admin | 2023-02-01


Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж өчигдөр хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийсэн.

Тэгвэл өнгөрсөн шөнө тус хэрэгт шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 461-р ангид саатуулан шалгаж эхэлжээ. 

"IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан гэх хохирогчид өчигдөр "Би цагдаагийн байгууллагад хандсан. Анх койн гарахад Санхүүгийн зохицуулах хороо, цагдаагийн байгууллага иргэдэд яагаад мэдээлэл өгөөгүй юм бэ. "IHC” койныг гаргасан О.Мөнхжин стори хийж бидэнд итгэл төрүүлдэг. Койныг 6 төгрөг 80 мөнгөн дээр буюу хамгийн өндөр байхад нь авсан. Унаад 5 төгрөгт хүрэхэд нь хүртэл дансандаа мөнгөтэй байсан болохоор худалдаж авдаг байсан.

Унах бүрт нь өснө гэж найдсаар 142 сая төгрөгөө 2 сая төгрөг болгочихлоо. Над шиг мянга, мянган хохирогч бий.  Намайг хэн нэгэн хүчлээгүй. Гэхдээ л 140 сая төгрөг миний насаараа хураасан мөнгө. Энэ миний байрны урьдчилгааны мөнгө байсан" гэх мэдээллийг өгсөн юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)