Орон сууц худалдан авсан иргэдийн татварын буцаан олголтод хамрагдах хугацаа энэ сарын 15-нд дуусна

Admin | 2023-02-01


   Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан, эсвэл байшин барьсан иргэд татварын буцаан олголтод хамрагдах хуулийн хугацаа 2023 оны хоёрдугаар сарын 15-нд дуусна.  

Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр орон сууц авсан болон бариулсан тохиолдолд албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд иргэдийн материалыг Татварын ерөнхий газар нэгдүгээр сарын 1-нээс хүлээн авч эхэлсэн билээ.

Иргэдийн төлсөн татварын хэмжээнээс шалтгаалан буцаан олгох хөнгөлөлтийн хэмжээ зургаан сая хүртэлх төгрөг байх юм.
Энэ жилийн хувьд 2018 оноос хойш орон сууц худалдан авсан иргэд татварын хөнгөлөлтөд хамрагдах юм байна.

 

НЭГ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол эхний жилд дараах материал шаардлагатай:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1."Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
2. НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
3. "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
4. Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх”  ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна.
5. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаврын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. "Худалдах худалдан авах гэрээ” /нотариат/
2. Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ХОЁР. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол эхний жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
2. НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
3. "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
4. "Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх”  дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Худалдах худалдан авах гэрээ /нотариат/
2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ГУРАВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. "Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  2. "Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДӨРӨВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

а. "Худалдах, худалдан авах гэрээ”
b. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах
c. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
d. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ТАВ. Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ? Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. "Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар
  5. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/ Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Шаардлагатай тохиолдолд

a. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
b. Орлого нотлох баримт

ЗУРГАА. Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
  2. "Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  3. "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  4. "Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/

Шаардлагатай тохиолдолд

c. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
d. Орлого нотлох баримт

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
  2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДОЛОО. Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. "Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. НД-ын лавлагаа” ХУР системээс автомат Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  3. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)