Ховд аймагт 15 настай охин бусдад зодуулж нас барсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчийг үе тэнгийнх нь гурван охин нийлж зодсон байна. Улмаар зодуулсныхаа дараа эмнэлэгт очиж үзүүлсэн ч "зүгээр, гайгүй" хэмээн буцааснаас долоо хоногийн дараа амиа алдсан гэв.
Эх сурвалжийн хэлж буйгаар, нас барсан охиныг задлан шинжилгээгээр "тархи нь бяцарсан" гэх хариу дүгнэлт гарсан гэв.
Мөн хамгийн ноцтой нь талийгаач охины гар утсанд "Энүүгээр дахиж үзэгдэх юм бол үгүй хийнэ шүү" гэх утга бүхий заналхийлсэн зурвас ирсэн байсан тухай хэлсэн юм.
Одоогоор цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийгээгүй байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ярилцлага
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө