Монголын Газар зохион байгуулагчдын холбооны III чуулганд оролцсон төлөөлөгчдөөс газрын харилцааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлгийг зохион байгуулж, дараах уриалга зөвлөмжийг УИХ, ард түмнээс сонгогдсон Монголын ард түмнийг төлөөлж буй Улсын Их Хурлын гишүүд, төр засгийн удирдлага холбогдох газруудад хүргүүлэхээр шийдвэрлэв.
Үүнд:
- Газар нутаг нь аливаа улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай төдийгүй газрын нөөц баялаг бол тухайн улсын эдийн засгийг бүрдүүлэх гол нөөц ард түмний амьдралын эх үндэс нь юм. Иймд газрын харилцааг зохицуулагч төрийн захиргааны төв байгууллагын бүтэц Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд бие даасан байгууллага байх нь зүйтэй юм.
- Улсын хэмжээнд газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний нэгдсэн бодлого байхгүйгээс уул уурхай, барилга бүтээн байгуулалт, авто зам гэх мэт газар ашиглагчдын буруутай үйл ажиллагааны улмаас их хэмжээний газар элэгдэл эвдрэлд орж, хот суурин газарт төлөвлөлтгүй гэр хорооллоос болж газрын хөрс бохирдож байна. Иймд газар ашигласны төлбөр, газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны 30-аас доошгүй хувийг газар хамгаалах сан байгуулж эх болсон газар нутгаа хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой /Газар хамгаалах сангийн журмын төсөл боловсруулах/
- Газрын ерөнхий хууль болон багц хуулийн төслийг мэргэжлийн холбоод, салбарын мэргэжлийн байгууллагууд газрын харилцааны хууль эрхзүйг хэрэгжүүлж буй анхан дунд шатны олон талын оролцогч нарыг түлхүү оролцуулж олон улсын ололт амжилт дэвшилтэт туршлагууд болон бусад орны алдаа оноог сайтар судлан үзэж үндэсний эрх ашиг, байгаль газарзүйн нөөц газар ашиглалтуудын онцлогт нийцүүлэн боловсруулж батлуулах нь оновчтой бөгөөд УИХ-аас бүх шатны хэлэлцүүлгүүдийг хийж буйг дэмжиж байгаа боловч хэлэлцүүлгүүдийн мөн чанар агуулгад онцгой анхаарах зүйл заалт бүрийг тодорхой ойлгомжтой тусгах шаардлагатай гэж үзэж байна.
- Газрын сан нэгдмэл байх үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох газар нутаг нь зөвхөн энэ үеийн төдийгүй ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт баялаг тул Газрын бодлогоо зөв тодорхойлон баталж Олон улсын өмнө хүлээсэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, уур амьсгалын өөрчлөлт, газрын цөлжилт доройтлыг бууруулах хөтөлбөр, Засгийн газрын АЛСЫН ХАРАА 2050 бодлогын бичиг баримттай уялдуулан Иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн газар төлөвлөлтөд суурилсан газрын сан нэгдмэл байх зарчмаар боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.
- Төрийн гүйцэтгэж буй зарим чиг үүргүүдийг мэргэжлийн төрийн бус байгууллага болон хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх Засгийн газрын бодлогыг тус холбоо нь дэмжиж байгаа бөгөөд цаашид газрын харилцааны ил тод нээлттэй системд суурилсан газрын сайн засаглалыг бүрдүүлэхийн төлөө төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуй нэгжтэй хамтран ажиллахаа илэрхийлж байна.
Газар зохион байгуулагчдын холбооны чуулганд оролцогчид
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ярилцлага
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө