Хөгжлийн Банкны сонсголын үеэр сайд асан Н.Батбаярын бие муудан сонсголыг орхин гарлаа

Admin | 2023-02-06


Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Сонсголын үеэр "Чингис бонд", "Гудамж" төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг дуудан асуулт асуусан. 

Нэг цаг асуулт, хариулт үргэлжилж дуусахад Н.Батбаярын биеийн байдал муудан хүндэтгэн үзэх шалтгаанаар сонсголыг түр орхин гарав.

Сайд асан Н.Батбаяраас Чингис бондыг босгож, олон төсөл хөтөлбөрүүдэд үр ашиггүй зарсан талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Б.Энхбаяр нар асуулт асуусан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)