Байшин шатаж нэг иргэн амиа алджээ

Admin | 2023-02-07


Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт иргэн Б, Ц нарын 1 давхар байшин энэ сарын 7-ны өдрийн 23:18 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 8-ны шөнийн 01:18 цагт хүлээн авчээ.

Тус сумын Бугант тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд тухайн гал гарсан байшинг 5 цаг 55 минут ажиллан 8-ны  үүрийн 05.10 цагт галыг бүрэн унтраажээ.

Тус гал түймэрт иргэн Б/30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байна. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид тухайн нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)