Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгуулагддаг уламжлалтай байв. Харин 2022 оны хувьд хөлбөмбөгийн ДАШТ давхацсан тул монгол тооллоороо бар жилийн төгсгөлд зохион байгуулсан юм. 2022 онд Монголын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ хамгийн олон буюу 46 тэмцээн, 1933 тоглолт зохион байгуулсныг холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар онцлов. Найман номинациар шилдгүүдийг тодруулсан бөгөөд хамгийн оргил шагнал болох оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчөөр үндэсний шигшээ баг болон Словакийн хоёрдугаар лигийн “Комарно” клубын довтлогч Г.Ганбаяр шалгарлаа.
Бусад шилдгүүдийг танилцуулья.
Шилдэг легионер: Мишима Юута (Хаан хүнс Эрчим)
Футзалын шилдэг дасгалжуулагч: С.Эрдэнэ-Очир (Унаганууд)
Эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагч: Э.Шинэбаяр (Хараацай)
Эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагч: Б.Батнасан (Хаан хүнс Эрчим)
Шилдэг гоол: З.Лхагва (Ховд). Түүний 20 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатанд Шри-Ланкийн эсрэг тоглолтод хийсэн гоол.
Шилдэг футзалын тоглогч: Э.Пүрэвдорж (Унаганууд)
Шилдэг эмэгтэй тоглогч: Н.Намуунаа (Сторм)
2022 оны бэлгэдлийн шигшээ
Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Улаанбаатар)
Хамгаалагч: О.Оюунбаатар (Улаанбаатар Сити), О.Мөнх-Оргил (Дэрэн), Э.Мөнх-Эрдэнэ (Төв Азарганууд-Төв Буганууд), Т.Дөлгөөн (Дэрэн)
Хагас хамгаалагч: А.Нармандах (СП Фалконс), Х.Цэнд-Аюуш (Төв Азарганууд-Төв Буганууд), Б.Батмөнх (Дэрэн), Б.Балжинням (Улаанбаатар)
Довтлогч: Н.Наранболд (Ховд), Г.Ганбаяр (Комарно)
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө