Оросын цэрэг Украин руу түрэмгийлээд нэг жил болох гэж байна. АНУ-ын Гэллапын судалгааны хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүнгээс харахад америкчуудын олонх нь Украинд үзүүлэх тусламжийг зогсоохгүй байхыг дэмжжээ. Санал асуулгад хариулсан хүмүүсийн 65 хувь нь Украинд олон талаар туслахыг илүүд үзсэн байна. Харин 31 хувь нь Оросын эзэлсэн Украины газар нутаг Кремлийн хяналтад үлдсэн ч гэсэн АНУ дайныг аль болох хурдан зогсооход хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэв. Дээрх дүн хагас жилийн өмнө явуулсан санал асуулгатай ойролцоо гарчээ. Украинд туслахыг дэмжигчдийн 81 хувь нь ардчилагчид. Бүгд найрамдахчууд болон нам бус хүмүүсийн ч ихэнх нь дэмжиж санал өгсөн байна. ОХУ Украинд түрэмгийлснээс хойш АНУ-ын Киевт үзүүлсэн цэргин тусламж 27 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс гадна олон арван тэрбум долларын эдийн засаг болон хүмүүнлэгийн тусламж үзүүлээд буй. Санал асуулгад оролцогчдын 39 хувь нь үүнийг “зөв” гэж үзсэн бол, 30 хувь нь “тусламжийг улам нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээв. Харин 28 хувь нь Украинд үзүүлсэн тусламжийг “хэт их” гэжээ. Америкчууд Украиныг байнга дэмжиж байгааг “Fox News” телевизийн захиалгаар хийсэн санал асуулга ч баталсан байна. “Fox News”-ийн санал асуулгад оролцогчдын 51 хувь “Украин дайнд ялна” гэсэн бол, 64 хувь нь “Киевт зэвсэг өгөхийг үргэлжлүүлэхийг” дэмжжээ. Мөн 63 хувь нь “Украинд санхүүгийг тусламж өгөх хэрэгтэй” гэж үзсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө