Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “ЭДЦС ТӨХК”-ийн зуухын цехийн I зууханд гал гарч байна гэсэн дуудлага энэ сарын 9-ний 00:24 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиж, станцын зуухын цехийн I зууханд гал түймэр гарч байсныг гал түймэр унтраах тархалт хийж, хөөс үүсгэгч бодис ашиглан гал түймрийн тархалтыг 00:48 цагт зогсоож, 03:19 цагт гал түймрийг бүрэн унтраажээ.
Тус цахилгаан станц нь нийт 7 зуухтай, 1 зуухын үйл ажиллагаа зогсоход үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гарахгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Гал түймэрт бэртэж гэмтсэн хүн байхгүй байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө