НАТО-гийн орнууд Украинд 120 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байна

Admin | 2023-02-08


   Хойд Атлантын цэргийн эвслийн (НАТО) гишүүн орнууд Украинд 120 тэрбум ам.долларын цэргийн, хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламж үзүүлээд байна. Энэ тухай НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга лхагва гарагт Йенс Столтенберг Вашингтон хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкентэй хамтарч хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Хэвлэлийн хурлыг АНУ-ын Төрийн департаментын “Twitter” хуудсанд нийтэлжээ. 
“Бараг жилийн өмнө ОХУ түрэмгийллийн дайн эхэлснээс хойш НАТО-гийн нийт 30 холбоотон Украинд урьд өмнө байгаагүй их дэмжлэг үзүүлжээ. АНУ хамгийн том холбоотон болохын хувьд энэ тал дээр “зайлшгүй том үүрэг гүйцэтгэдэг” хэмээн Столтенберг онцлоод, “Европын холбоотнууд болон Канад мөн тусламжаа нэмэгдүүлж, нийт тусламжийн талаас илүү хувийг танк, агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем болон бусад цэргийн техник хэрэгслээр хангасан” гэжээ. Мөн тэрбээр “Европын орнууд Украины таван сая гаруй дүрвэгчийг хүлээн авч, Кремлийн эсрэг урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээ авч, Оросоос хий, газрын тос авахаас татгалзав” гэдгийг цохон тэмдэглэв. Түүний бодлоор Европ, Хойд Америк мөр зэрэгцэн зогсоход ийм үйлдлүүд "бид хэр их зүйлийг хийж чадна" гэдгийг харуулж байна гэнэ.   

Столтенберг холбоотнууддаа зэвсгийн нийлүүлэлтээ үргэлжлүүлэхийг уриалав

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Хэрэв Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргаж, хэлэлцээрийн ширээний ард суувал энэ дайн өнөөдөр дуусгавар болно" гэж нэмж хэлэв. “Гэвч харамсалтай нь Орос улс энх тайвны төлөө бэлтгэж байгаа шинж тэмдэг харагдахгүй байна. Харин ч Москва шинэ дайралтад бэлтгэж буй. Тиймээс бид Украинд газар нутгаа эргүүлэн авч, бүрэн эрхт тусгаар тогтносон улсын хувьд ялалт байгуулахад шаардлагатай зэвсгийг үргэлжлүүлэн өгөх ёстой” хэмээн Йенс Столтенберг мэдэгдсэн байна. Тэрбээр “Оросын ялалт нь "Украины хувьд эмгэнэл болно", гэхдээ энэ нь Хойд Атлантын холбоонд аюул учруулна” гэдгийг анхааруулав.     
 

М.ХҮСЛЭН

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)