Амь үрэгдсэн хүний тоо нэмэгдсээр байна

Admin | 2023-02-09


   Турк болон Сири улсад тохиосон газар хөдлөлтийн гамшгийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 15 мянгыг давж, 7 хоногийн гашуудал зарлалаа. Тодруулбал, Турк улсад 12391 хүн нас барсныг олж тогтоогоод байгаа бол Сирид амь үрэгдэгсдийн тоо 2992-д хүрчээ. Хоёр орны газар нутагт 7.8 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт болсноос амь үрэгдэгсдийн тоо өнөөдрийн байдлаар 15 мянгыг давсан нь 2011 оны гуравдугаар сард Японд 9.0 магнитуд газар хөдөлж, цунамийн гамшиг болсноос 20 мянган хүн амь үрэгдсэнээс хойших хамгийн олон хүний амийг авсан гамшигт тооцогдож байна.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)