Эдийн засаг хямарч хүнсний хомсдолтой байгаа үед том хэмжээний цэргийн парад зохион байгуулсан БНАСАУ-ыг Өмнөд Солонгос буруушаав. Энэ тухай БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсан талаар “Reuters” агентлаг уламжилжээ. Энэ сарын 8-нд БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод болсон цэргийн парадын үеэр урьд өмнө харуулж байгаагүй олон тооны тив хоорондын баллистик пуужинг үзүүлсэн байна. “Манай талаас Хойд Солонгост хандаж цөмийн болон пуужингийн хөтөлбөр, заналхийллээ нэн даруй зогсоож, цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээрт нэн даруй эргэн орохыг уриална” хэмээн БНСУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лим Су Сук мэдэгдлээ.
Хойд Солонгос улс мягмар гарагаас лхагвад шилжих шөнө Ардын арми байгуулагдсаны 75 жилийн ойн хүндэтгэлийн парад хийсэн. Парад Пхеньян дахь Ким Ир Сений талбайд болжээ. Энэхүү парад нь сүүлийн нэг жилийн хугацаанд хийж буй анхны цэргийн парад бөгөөд Ким Жон Уны хамгийн сүүлийн үеийн зэвсгээ олон улсад харуулах тавцан болж байна.
М.ХҮСЛЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө