Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч иргэн М-нь хоёрдугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон байна. Тухай дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 09:24 цагт тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид иргэн М /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг “Хар чулуутын-Ам”, “Городок”, “Их уурхайн-Ам, “Тоосгоны үйлдвэр”, “Нарлаг” гэх газруудад нийт 20 км-ын тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэлийг 18:50 цагт түр зогсоожээ. Өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдрийн 08:30 цагт эрэлийг дахин эхлүүллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ярилцлага
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө