ОХУ-ын Чечений парламент бүгд найрамдах улсын үндэсний хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталжээ. Уг өөрчлөлтийн дагуу “Мехк-Да” гэж нэрлэгдэх улсын удирдагчийн албан тушаалыг баталсан байна. “Кавказ.Реалии” цахим хуудсанд бичсэнээр, “Мехк-Да” гэсэн үгийг шууд орчуулбал “хязгаар нутгийн эцэг” гэдэг ч, уг нэршил чечен хэлээр “ард түмний эцэг” гэсэн утгаар хэрэглэгддэг аж. Үндсэн хуулийг өөрчлөх төслийг парламентын дарга Магомед Даудов санаачилжээ. “Мехк-Да үзэл баримтлал нь Чечений удирдагчийн шашин, ард түмэн болон тэдний эрх ашиг, соёл, өв уламжлалыг хамгаалагчийн үүргийг бүрэн харуулж байна” хэмээн Чеченийг төлөөлж ОХУ-ын Төрийн думд сонгогдсон депутат Адам Делимханов “Telegram” сувагтаа мэдээлсэн байна.
Рамзан Кадыров Чеченийг 2007 оноос хойш удирдаж байгаа. Хүний эрхийг хамгаалагчид түүнийг “өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг хавчиж, хэлмэгдүүлсэн, хулгайлсан, алсан” зэрэг олон хэрэгт буруутгадаг. Европын холбоо, АНУ болон бусад улс орнууд Р.Кадыровт хориг тавьсан. ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш Р.Кадыров дайныг сурталчлагчдын нэг болсон. Чечений удирдагч хөлсний цэргүүдийг дайны фронт руу явуулж байгааг байнга олон нийтийн сүлжээнд нийтэлж, Украины өндөр албан тушаалтнуудыг үргэлж муулдаг.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө