Туркийн газар хөдлөлтийн гамшигт гадаадын иргэд ч өртсөн. Газар хөдлөлтийн дараа Казахстаны гурван иргэн ор сураггүй алга болсон байна. Хамаатан саднууд нь тэднээс холбоо тасарсан тухай холбогдох байгууллагад мэдээлснээр тэднийг эрэн хайж эхэлсэн билээ. Казахстаны гурван иргэн газар хөдлөлтийн үеэр Туркийн Хатай мужид явж байжээ. Сураггүй болсон иргэдийн найз нөхөд болон хамаатан саднууд нь яаралтай Турк руу очиж тэднийг хайж эхэлсэн байна. Хоёр өдрийн өмнө аврагчид барилгын нуранги дороос Сабина Мамадиярова гэдэг казах охиныг аварчээ. Түүний гар хугарсан бөгөөд эмнэлэгт хүргэсэн. Казахстанаас очсон аврагчид энэ сарын 9-нд үлдсэн хоёр иргэн болох Адил Кадирбеков болон Мирболат Курмашевийн цогцосыг нуранги дороос гаргаж авсан байна. Турк улсад Казахстаны 70 гаруй мянган иргэн байдаг бөгөөд газар хөдлөлтөд өртсөн бүс нутагт байгаа оюутан болон иргэдийг эх орон руугаа буцаан авч байгаа аж.
М.ХҮСЛЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө