Хүчтэй газар хөдлөлтийн гамшигт өртсөн Сири улсад 50 тонн хүмүүнлэгийн тусламж илгээх болсноо Казахстаны Засгийн газар мэдээлэв. Казахстаны Ерөнхий сайдын албан ёсны цахим хуудаст “Улсын нөөцөөс лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, дулаан хувцас, өвлийн майхан, ор хөнжил зэргийг хуваариллаа. Хүмүүнлэгийн ачааг Исламын хамтын ажиллагааны байгууллагын шугамаар Алеппо хотод дөрвөн нисэх онгоцоор хүргэж өгнө” гэжээ. Үүнээс өмнө Казахстан гамшигт нэрвэгдсэн Турк улсад нэг сая ам.долларын яаралтай тусламж үзүүлсэн. Мөн сайн дурынхан Турк болон Сирид гамшигт өртсөн хүмүүст туслах зорилгоор хувцас, эм тариа, шаардлагатай эд зүйлийг цуглуулж байна. Түүнчлэн сайн дурынхан Турк руу 100 орчим эсгий гэр явуулахаар болжээ.
2011 оноос хойш иргэний дайнд нэрвэгдсэн Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүндрэлтэй болоод байгаа. Тиймээс АНУ Сирийн эсрэг авсан хориг арга хэмжээнээс газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах үйл ажиллагааг хасжээ. Сири дэх газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахтай холбоотой бүхий л ажиллагааг 2023 оны наймдугаар сарын 8-ыг хүртэл хар жагсаалтаас гаргалаа гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурджээ. Өөрөөр хэлбэл, зорилтот үйл ажиллагааг дэмжихэд зориулсан хандив цуглуулж, Сирид шилжүүлэх боломжтой болсон байна. Ингэхдээ газрын тостой холбоотой гэрээ хэлэлцээ хийх, хар жагсаалтад орсон хувь хүн болон Сирийн Засгийн газартай хамтарч ажиллахыг хориглосон хэвээр үлджээ.
М.ХҮСЛЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө