Газар хөдлөлтийн үеэр нурсан орон сууцны архитекторчийг онгоцны буудалд баривчилжээ

Admin | 2023-02-11


Туркийн Станбул хотын онгоцны буудлын цагдаа нар газар хөдлөлтийн үеэр Хатай хотод нурсан орон сууцны цогцолборын ерөнхий архитекторч Мехмет Яшар Жошкуныг баривчилсан байна. Энэ тухай “Onedio” сонинд мэдээлжээ. Газар хөдлөлтийн үеэр бүтнээрээ нурсан элит ангиллын “Ренессанс” орон сууцны цогцолборын 80-150 мянган ам.долларын үнэтэй зарагдсан байв. Гэсэн хэдий ч уг үнэтэй байр чанарын баталгаа болж чадсангүй. Орон сууцыг ах дүү архитекторч Мехмет Яшар Жошкун болон барилгын инженер Хусейн Ялчин Жошкун нар барьсан нь тодорхой болсон бөгөөд тэд газар хөдлөлтийн гамшгийн дараа сураггүй болжээ. Ах дүү хоёрт эрүүгийн хэрэг үүсгэж, тэднийг баривчлах зөвшөөрөл олгосон аж. Хоёрдугаар сарын 10-нд Махмет Яшар Станбулын онгоцны буудалд баригдсан бөгөөд тэрбээр гадаад руу нисэх гэж байжээ. Харин түүний дүү Черногор улсад байгаа гэсэн сураг гарчээ. 
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган газар хөдлөлтийн улмаас нурсан чанаргүй барилгуудыг барьсан компаниуд болон хүлээж авсан түшмэдийг хатуу шийтгэхээ амласан.

М.ХҮСЛЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)