ХХ зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаяр багшийн нэрэмжит насанд хүрэгчдийн боксын улсын аварга шалгаруулах энэ сарын 7-нд эхэлсэн. Бямба гарагт эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тоглолтууд боллоо. 48 кг-ын жинд “Аврагч” багийн тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэг “Хүч”-ийн Б.Жанаргулийг 5:0 буюу шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялж, зургаа дахь удаагаа Монгол Улсын аварга болов. 50 кг-д Эрдэнэт хотын “Хангарьд” клубын Б.Мөнгөнсаран “Алдар”-ын Н.Оюун-Эрдэнэтэй тулалдаж 3:2-ын саналаар ялалт байгуулж, улсын аваргын гурав дахь түрүүгээ хүртлээ. Харин 52 кг-ын жинд “Аврагч” клубын О.Есүгэн алтан медалийн төлөө “Алдар”-ын П.Хуланг 5:0-ээр илүүрхэж хошой аварга болов. 54 кг-д “Алдар”-ын М.Энхжаргал “Хангарьд” клубын Э.Мичидмааг 3:2-ын саналаар буулган авч улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа түрүүллээ. 57 кг-ын жинд “Хангарьд”-ын М.Намуун Говьсүмбэр аймгийн залуу тамирчин Э.Цэндсүрэнтэй алтан медалийн төлөө тоглосон. Тоглолтын эхний үед өрсөлдөгч боксчны дасгалжуулагч тоглолтыг үргэлжлүүлэхээс татгалзсанаар М.Намуун насанд хүрэгчдийн улсын аваргын зургаа дахь түрүүгээ авлаа. “Хилчин” спорт хорооны залуу тамирчин, өсвөрийн Азийн аварга Т.Номин-Эрдэнэ 60 кг-ын жингийн финалд “Алдар”-ын Г.Бадмаарагийг 4:1-ийн харьцаагаар буулгаж авснаар хоёр жил дараалан улсын аварга болов. 63 кг-д У.Шинэцэцэг (Аврагч), 66 кг-д М.Цэцэгдарь (Хангарьд), 70 кг-д Э.Намуун (Хилчин), 75 кг-д Н.Ану (Хангарьд) нар УАШТ-ий алтан медалийг хүртлээ.
М.ХҮСЛЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө