Олимпын таван удаагийн аварга, ДАШТ-ий 13 түрүүтэй домогт биатлонч Мартен Фуркад ОХУ болон Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулах асуудлыг авч үзэх хэрэгтэй гэж үзэж байна. Мөн тэрбээр Украинд явуулж буй ОХУ-ын дайныг буруушаажээ. М.Фуркад Орос, Беларусийн тамирчдыг дэлхийн спортод эргэн ирэхийг уриалав. “Тамирчин хүний хувьд тэднийг эргэж ирэх асуудлыг эргэн харах ёстой гэж үзэж байна. Би тамирчдаа хамгаалахын тулд Олон улсын олимпын хороонд сонгогдсон. Тэд бол тамирчид бөгөөд эрхээ хамгаалуулах ёстой” гэж олимпын таван удаагийн аварга Норвегийн “NRK” телевизд ярьжээ.
Өдгөө 34 настай Мартен Фуркад 2020 онд спортын замналаа өндөрлөсөн бөгөөд өнгөрсөн жил Олон улсын олимпын хороонд тамирчны төлөөллөөр сонгогдсон. Тэрбээр Оросын түрэмгий дайныг буруушааж, Украины ард түмнийг бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдэв. “Дайн бол аймшиг. Би ерөөсөө Оросын эрх баригчид болон тэдний үйлдлийг ойлгохгүй байна” хэмээн нэрт тамирчин онолжээ.
М.ХҮСЛЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө