Орос болон Беларусийн тамирчдыг олон улсын спортын уралдаан тэмцээнд буцаан оролцуулах тухай өнгөрсөн сүүлчээс яригдаж эхэлсэн билээ. Украинд түрэмгийллийн дайн үргэлжилж байгаа хэдий ч Олон улсын олимпын хороо асуудал тавьсан. ОУОХ-ноос дурдсан урьдчилсан нөхцлийн нэг бол тамирчид улс орны эрх баригчдын бодлогыг хоёрдмол утгагүй эсэргүүцэж байх ёстой гэнэ. Ийм тохиолдолд тэд төвийг сахисан далбаан дор Парисын олимпод оролцох боломжтой гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэлэв. Харин Украины тал ОУОХ-ны энэхүү санаачилгыг эрс эсэргүүцэж, энэ тохиолдолд Парист болох Олимпийн наадмыг бойкотлохыг үгүйсгэхгүй гэж мэдэгдэв.
Европ, Хойд Америк, Зүүн Ази болон далайн орнуудын 35 улсын төлөөлөл энэ сарын 10-нд цахимаар хуралдаж, ОХУ болон Беларусийн тамирчдыг төвийг сахисан далбаан дор 2024 оны Парисын олимпод оролцуулах тухай ОУОХ-ны үзэл баримтлалыг эсэргүүцсэн байна. Хурлын хамтарсан тунхаглалыг ойрын хугацаанд гаргахаар болжээ. Хурлыг зохион байгуулагчдын нэг болох спортыг хариуцдаг Их Британийн Соёлын сайд Люси Фрейзер “Twitter” хуудсаараа дамжуулан улс орныхоо байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Хэрэв В.Путин дайныг үргэлжлүүлж байхад Орос болон Беларусийн тамирчид олимпод оролцох ёсгүй” гэж жиргэсэн байна. Польшийн Спортын сайд Камил Бортничук харилцан буулт хийхийг дэмжиж, "дүрвэгсдийн баг байгуулахыг" санал болгов. “Төвийг сахисан далбаан доорх баг биш, харин В.Путин, А.Лукашенкогийн дэглэмийг эсэргүүцдэг Орос, Беларусийн тамирчид оролцож болох дүрвэгсдийн баг байх ёстой” гэж Польшийн сайд үзэж байна. ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин дээрх асуудлыг “тамирчдад олон улсын тэмцээнд оролцох нөхцлийг зааж өгөх оролдлого” хэмээн мэдэгдээд, “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
М.ХҮСЛЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө