Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Энгүүн өсвөрийн тамирчны тэшүүрийн 500метр, 300 метрийн зайн гүйлтийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Зургаа дахь өдрөө үргэлжилж буй Өвлийн спортын наадмын гүйлтийн тэшүүрийн төрөл энэ сарын 09-нд Эрдэнэт спорт амралтын хүрээлэнгийн мөсөн талбайд зохион байгуулагдлаа. Тус төрөлд Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцсон өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Энгүүн 500метрийн зайд 50 секундийн, 300 метрийн зайд 31 секундийн хурд хийж шинэ амжилт тогтоолоо.
Ингээд байр эзэлсэн тамирчдыг танилцуулъя:
1.Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын Гүйлтийн тэшүүр 12 нас хүртэлх 300 м охидын төрөлд
I-р байр: Б. Энгүүн
2. Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын Гүйлтийн тэшүүр 12 нас хүртэлх 500 м охидын төрөлд
I-р байр: Б. Энгүүн тус тус шалгарчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө