Битүүн болон шинийн 4-ний хичээлийг бямба гарагуудад оруулахаар болжээ

Admin | 2023-02-13


Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн зохион байгуулалтад өөрчлөх оруулах асуудлыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр хэлэлцжээ.

Тодруулбал, битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн бямба гарагт шилжүүлэх, шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн бямба гарагт шилжүүлэх боломжийг тухайн орон нутгийн Засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа аж. Сайдын тушаал гармагц, албажиж, аймаг, орон нутгийн Засаг дарга нарт хүргүүлэх аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)