Азийн шилдэг хөлбөмбөгч тодорлоо

Admin | 2023-02-13


Английн “Тоттенхэм” багийн довтлогч Сон Хён Мин 2022 оны “Азийн шилдэг хөлбөмбөгч” боллоо. Өмнөд Солонгосын шигшээ багийн 30 настай тоглогч Шар тивийн шилдгийг зургаан жил дараалан хүртээд байна. Шилдэг хөлбөмбөгчийг Ази тивийн спортын сэтгүүлчид болон шинжээчдийн санал асуулгаар тодруулсан. Сон Хён Мин 256 оноо авчээ. Хоёрдугаар байрт Мехди Тареми (“Порту”, Ираны шигшээ) болон Салем Аль-Давсари ("Аль-Хилал", Саудын Арабын шигшээ) орсон байна. Тэд адилхан 120 оноотой тэнцжээ. Сон Хён Мин энэ улиралд 28 тоглолтод оролцож, найман гоол оруулж, дөрвөн оновчтой дамжуулалт өгчээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)