Туркийн аяллын гол бүс нутаг болох Анталья хотын захад оршдог нэгэн зочид буудалд Украины “Минай” болон Оросын “Шинник” багийн хөлбөмбөгчид хоорондоо зодолджээ. “Telegram”-ын “База” сувагт мэдээлснээр, эхлээд “Минай” багийн тоглогчид Оросын тамирчдаас Украины төрийн дууллыг дуулахыг шаардаж, “Шинник”-ийн хөлбөмбөгчид асуудлыг “гадаа гарч зохицуулахыг” санал болгосон байна. “База” суваг дараа нь мэдээлэхдээ украинчууд оросуудаас “Кремлийн эрх баригчдын дэглэмийн эсрэг яагаад босохгүй” хэмээн асууснаас болж зөрчил эхэлсэн гэж “Telegram”-д бичжээ. Мэдээллээс харахад, маргаан удалгүй намжсан ч, дараа нь Оросын нэг тоглогч Украины багийнхантай лифтэнд хамт ороод зодоон эхэлсэн байна. Лифтийн хаалга онгойсны дараа зодоонд “Шинник”-ийн тоглогчид нэгджээ.
Хэргийн газарт очсон цагдаа нар зодолдсон тамирчдыг салгасан байна. Зодооны дараа хоёр багийн хөлбөмбөгчдийг хоёр тусдаа зочид буудалд байрлуулжээ. “Минай” багийн захирал хэлэхдээ, “тэднийг эхнээсээ хамтдаа байрлуулах ёсгүй байсан” гэв. Харин “РИА Новости”-д бичсэнээр, “Шинник” багийнхан Туркийн талаас өөрсдийг нь украинчуудтай хамт байрлуулахгүй байхыг хүссэн байна. Гэсэн ч Турк улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн улмаас зочид буудлуудад байр хомс байсан гэнэ.
М.Хүслэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө