Валентины баяраар зочид буудал ороод нэгнийхээ аминд хүрчээ

Admin | 2023-02-15


Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 22 дугаар хороонд байрлах зочид буудалд үйлчлүүлж байсан 32 настай эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, хохирогч эмэгтэй 27 настай Н гэгчтэй хамт тус зочид буудалд орсон гэх бөгөөд хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Улмаар хоорондоо маргалдаж, Н гэгч нь талийгаачийн хоолойг боож амь насыг нь хохироосон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)