“Powerbal” сугалааг зохион байгуулагчид түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй болох 2.04 тэрбум ам.долларын жекпотыг хожсон ялагчийг зарласан байна. “Эдвин Кастро” гэдэг нэртэй жижигхэн шатахуун түгээх станцаас сугалааны тасалбар худалдаж авсан нэгэн иргэн нуугдмал дугаарыг зөв таасан тухай “Нью-Йорк Таймс” сонин мэдээлэв. Жекпот хожсон хүн “Powerbal”-ын зохион байгуулагчдаас нэр болон хувийн мэдээллийг зарлахгүй байхыг хүсч, ялагчийг тодруулах ажиллагаанд оролцоогүй байна. Гэсэн хэдий ч тэрбээр их хэмжээний мөнгө хожно гэж бодоогүй гээд маш их баярласан тухай мэдэгджээ. “Сугалааны эзэн бүх мөнгөө 30 жилийн турш хувааж авахаас татгалзаж, 997.6 сая ам.долларыг нэг удаа шууд авах хувилбарыг сонгосон” гэж зохион байгуулагчид ярьжээ. “Powerball”-ын жекпот 2022 оны сүүлийн хэдэн сарын турш рекорд түвшинд хүрсэн. Учир нь 40 гаруй удаагийн тохиролд ялагч тодроогүй аж.
М.Хүслэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө