Хөлбөмбөгийн шүүгчид үнэмлэхээ гардаж авлаа

Admin | 2023-02-16


  Монголын хөлбөмбөгийн холбооны (МХБХ) ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Тэмцээн зохион байгуулах хорооны хэлтсийн дарга С.Жаргал болон Шүүгчийн хорооны гишүүн Г.Тэгшжаргал нар Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ОУХБХ)-ны шүүгчдэд энгэрийн тэмдэг болон үнэмлэхийг гардуулав. 2023 оны ОУХБХ-ны шүүгчээр Азийн хөлбөмбөгийн холбооны (АХБХ)-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Ариунболд, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах, АХБХ-ны Элит эмэгтэй туслах шүүгч Ө.Батцэцэг, талбайн шүүгчээр МХБХ-ны “А” ангиллын шүүгч Э.Нямсайхан, туслах шүүгчээрГ.Сүх-Эрдэнэ, Н.Түвшинжаргал нар тус тус нэрлэгдсэн. Ингэснээр МХБХ-ны нийт долоон шүүгч ОУХБХ-ны шүүгчийн 2023 оны жагсаалтад ороод байгаа. Эдгээр ОУХБХ-ны долоон шүүгчээс дөрөв нь АХБХ-ны Элит шүүгчийн ангиллын түвшинд тэнцэж АХБХ-ны томоохон тэмцээн уралдаануудад амжилттай ажиллаж байна. Энэ үеэр МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр шүүгчийн хэлтсийн үйл ажиллагаа болон 2023 оны төлөвлөгөөгөө МХБХ-ны ангилалтай шүүгчдэд танилцуулав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)