
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авсан байна.
Энэ сарын 16-ны өдрийн 13:45 цагт дуудлагын дагуу очиход иргэн З-ын 10х6 метрийн хэмжээтай байшингийн хана тааз, эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллан унтраажээ.
Харамсалтай нь тухайн гал түймэрт иргэн З /75 настай, эрэгтэй/, Э /54 настай, эмэгтэй, оршин суух хаяг тодорхойгүй/ нар тус тус өртөж нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Өнөөгийн нөхцөл байдал ба эдийн засаг
tentsver.mn | 18 цагийн өмнө


Улс төр
Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотно...
tentsver.mn | 19 цагийн өмнө



























