RE/MAX-ын 2022 оны нийт борлуулалт 923 тэрбумд хүрчээ

Admin | 2023-02-17


   Өнгөрсөн оны III улирлын байдлаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудын борлуулалт 927.5 тэрбумтөгрөгт хүрчээ. Тэгвэл RE/MAX-ын 2022 оны нийт борлуулалт 923 тэрбумд хүрч дээрх дүнг гүйцэх шахсан байна. RE/MAX өнгөрсөн онд нийт 14.5 мянган удаагийн борлуулалт хийснээс 39 хувь нь түрээсийн, 61 хувь нь худалдааны борлуулалтаас бүрдэв. Улмаар тэдний орлого 6 хувь нэмэгдээд буй. RE/MAX-ын мэдээллийн санд 183 мянган үл хөдлөх хөрөнгө (ҮХХ) бүртгэлтэй байгаа нь одоогоор Монголд хамгийн том нь. Тус мэдээллийн санд өнгөрсөн онд 38 мянган ҮХХ шинээр нэмэгдсэн бөгөөд өдөрт дунжаар 104 ҮХХ нэмэгддэг гэнэ. 2022 оны III улирлын байдлаар Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө зуучийн 309 брокер, 1413 агент бүртгэгджээ. Харин RE/MAX өнгөрсөн оны байдлаар 75 брокер оффисын салбартай, 1000 гаруй агент ажиллаж байна. Түүнчлэн тэд өдөрт дунджаар 40 ҮХХ борлуулдаг буюу тэдний агентууд нь цагт 1.6 үл хөдлөх хөрөнгийг борлуулдаг аж. Компани 2022 онд 18 мянган хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлснээс 2 хүн тутмын 1-д нь хүссэн үл хөдлөх хөрөнгөө худалдан авахад тусалжээ. Тиймдээ ч салбарын нийт хэлцлийн 73 хувийг дангаараа эзэлсэн аж. Өнгөрсөн онд орон сууцны үнэ 11 хувь өсөж 1 мкв-ийн дундаж үнэ 3.75 саятөгрөгт хүрсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)