Ирэх сарын 1-нээс олгох энгийн болон цахим гадаад пасспортыг хэрхэн захиалах вэ
Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүрийн санд 82 дахь гишүүн орноор элсэн орсонтой холбогдуулан ирэх сарын 1-нээс Монгол Улсын иргэд олон улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг ашиглах боломжтой болж байна. Ингэхдээ иргэд Үндэсний энгийн болон цахим гадаад паспортоос сонголтоо хийж авах боломжтой юм.
Харин одоо ашиглаж буй үндэсний энгийн гадаад паспортын хугацааг дуусах хүртэл ашиглаж болно. Харин хугацаа дуусах эсвэл бусад тохиолдолд /хаясан, гээсэн, гэмтээсэн/ дахин шинээр авах тохиолдолд Үндэсний энгийн болон цахим гадаад паспортаас сонголт хийж авах боломжтой аж.
Захиалахдаа дараах нэгжүүдээс авах боломжтой. Үүнд:
-Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/
-Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/