Б.Гантигийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарлаа

Admin | 1 Жилийн өмнө


Энэ сарын 14-ний өдөр О.Мөнхжинд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэдэг үндэслэл хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Б.Гантигийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналтай шүүх хуралдаан энэ сарын 27-ны өдөр болжээ.

Ингээд яллагдагч Б.Гантигт тус өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)