Япон улс гуравдугаар сарын 1-нээс гадаадын жуулчдад тавих шаардлагаа цуцална

Admin | 1 Жилийн өмнө


Япон улс гуравдугаар сарын 1-нээс эхэлж гадаадын жуулчид болон Хятадаас ирэх зорчигчдод тавьж байсан ковид-19-ийн хязгаарлалт, шаардлагыг цуцлахаар болжээ. Энэ тухай “KYODO NEWS” мэдээлэв. Гэхдээ Японы Засгийн газрын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хирокацу Мацуногийн хэлснээр, холбогдох байгууллагын мэргэжилтнүүд онгоцны буудалд санамсаргүй тохиолдлоор БНХАУ-аас ирсэн жуулчдаас сонгон авч шалган тэднээс 72 цагийн дотор өгсөн ковид-19-ийн шинжилгээг шалгах эрхтэй гэнэ. Ташрамд дурдахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Бээжин ковид-19-тэй холбоотой “ковид тэг” хатуу бодлогоо сулруулсны дараа БНХАУ-д цар тахлын халдвар эрс нэмэгдсэн. Үүний дараа Япон улс Хятадаас ирэх жуулчдад тавих шаардлагаа чангатгасан аж. Япон улс жуулчдад тавих хорио цээрийн дэглэмийг ихээхэн хөнгөвчилж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)