АТГ-аас нүүрсний хэргийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мөрдөн шалгах явцад УИХ-ын зарим гишүүнийг яллагдагчаар татсан талаарх мэдээллийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өглөө.
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан
- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна" хэмээн нэрсийг зарлалаа.
Мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч байгааг тэрбээр тодотголоо.
Нүүрсний гэх хэрэгт гурван байгууллагын мөрдөгчид ажиллаж байгаа. Нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 2024-11-27
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14