Японд 2022 онд мэндэлсэн хүүхдийн тоо түүхэн доод хэмжээндээ хүрснийг тус улсын Засгийн газар зарлажээ. Хүн амын бүртгэлийг анх эхэлсэн 1899 оноос хойш анх удаагаа нэг жилийн хугацаанд тус улсад 800.000 хүрэхгүй тооны хүүхэд мэндэлсэн байна. Үүнээс гадна шинээр мэндэлсэн хүүхдийн тоо сүүлийн долоон жил дараалан урууджээ. 2017 онд Япон улсын засгийн газар тооцоолохдоо 2033 оноос эхлэн жилд 800.000 хүрэхгүй тооны хүүхэд мэндэлдэг болно гэж үзэж байв. Гэтэл өнгөрсөн онд 799.728 хүүхэд мэндэлж, төсөөлж байсан хугацааг 10 жилээр урагшлуулсан байна.
“Хосууд нэгээс илүү хүүхэдтэй болох, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд дорвитой тусалж дэмжих асуудлыг хойш тавих аргагүй боллоо” хэмээн Японы Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдлээ. Япон дундаж наслалтаар дэлхийд тэргүүлж, төрөлт багассаар байгаа нь сүүлийн 20 жилийн хамгийн том асуудал болсоор иржээ. Өнгөрсөн онд тус улсад 800.000 төрөлт бүртгэгдсэн нь 100 жил тохиолдоогүй доод үзүүлэлт. 1970-аад онд төрөлт жилд хоёр саяыг давж байв. Дундаж наслалт нэмэгдэж, төрөлт багасахын хэрээр хүн амыг тэжээх ажиллах хүч улам багасч байгаа аж.
Хүн амын дунд хожуу гэрлэх, бүр огт гэрлэхгүй байх амьдралын хэв маяг түгээмэл болсноос гадна ковид-19-ийн цар тахал мэндлэх хүүхдийн тоонд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. 2022 онд Японы хүн амын дунд нас баралт 1.582.033 хүрсэн нь мөн л орчин үеийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Ганц сайн мэдээ нь 2022 онд Япон даяар гэрлэсэн хосуудын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа өсжээ. 2021 онд гэрлэлтийн тоо дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойших хугацааны хамгийн доод түвшинд хүрсэн юм.
Дэлхийн хамгийн хөгшин хүн амтай улс нь бяцхан Монако, тэгээд Япон. Фумио Кишида энэ асуудлыг шийдэхийн тулд төрөлтийг дэмжих, хүүхэд өсгөх хөтөлбөрт зориулах төсвийн зарцуулалтыг хоёр дахин нэмнэ хэмээн зарлалаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг энэ зорилгод зарцуулна гэсэн үг. Өнөөдөр нэг япон эмэгтэйд 1.3 хүүхэд ногдож байна. Өмнөд Солонгос энэ үзүүлэлтээр (0.78) дэлхийд тэргүүлдэг.
Төрөлт багасахад нөлөөлдөг хүчин зүйлс:
-Гэрийн ажил, хүүхэд өсгөж хүмүүжүүлэх тал дээрх хүйсийн тэгш бус байдал
-Хүүхэдтэй болох орон зай, талбай хомс том хотуудын жижиг байр
-Хүүхдийн сургууль, их сургууль, амьдралын өндөр өртөг
-Эмэгтэйчүүдийн өндөр цалин
-Хүүхэд өсгөх цаг хугацаа олгодоггүй ажлын өндөр шаардлага
Цагаачлал, гадаадын ажиллах хүчний шийдлийг Японы Засгийн газар няцаасаар иржээ. Японы хүн амын дөнгөж гурван хувь нь гадаадад төрсөн иргэд байдаг бол, Их Британид энэ үзүүлэлт 15 хувь байдаг.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 2024-11-27
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14