Афган бүсгүй Надиа Надим хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад багтав

Admin | 2023-02-28


  Надиа Надим нэртэй энэхүү бүсгүй Афганистаны уугуул. 11 настай байхдаа эцгээ талибуудын гарт алдаж, гэр бүлээрээ ачааны автомашинд суун дүрвэж Данид очжээ. Тэрбээр хөлбөмбөгийн спортоор хичээллэж, мэргэжлийн тоглогч болсон бөгөөд Данийн эмэгтэй шигшээ багт орсон. Надиа мэргэжлийн түвшинд 200 гоол оруулсан, Данийн шигшээд 100 удаа тоглоод байгаа. 
Анагаахын сургууль төгсөж, одоо мэс засалч болохоор мэргэшиж байна. Хөлбөмбөгөө орхих цагт нэртэй эмч болохыг хүсдэг гэнэ. 11 хэлээр чөлөөтэй ярьдаг. Спортын хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн “Форбс”-ын жагсаалтад багтсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)