Энэ сарын 2-нд Гүрж улсын парламентын ордны өмнө зуу гаруй идэвхтэн “Гадаадын агентийн тухай” хоёр ч хуулийн төслийг батлахыг эсэргүүцэж жагссан байна. Тэд парламентын танхимд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэж байхад хууль тогтоогчдод баримт бичгийг батлахгүй байхыг ятгахыг оролджээ. Хуулийн төслийг Засгийн газрыг дэмжигч “Ард түмний дуу хоолой” фракц болон “Гүржийн мөрөөдөл” намаас өргөн барьсан байна. “Ард түмний дуу хоолой” фракцын удирдагчдын нэг Гурам Мачарашвили хуулийн төслийг “Америкийн туршлагаас авсан” гэжээ. Тухайлбал, 1938 онд батлагдсан FARA (The Foreign Agents Registration Act) баримт бичгийг онцолсон аж.
Сөрөг хүчнийхэн хуулийн төслийг “тэнэглэл” гээд, хуулийн төслийг ОХУ шиг “өөрөөр сэтгэдэг” иргэдийг хэлмэгдүүлэх зорилготой гэж нэрлэжээ. Байнгын хороод хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө иргэний нийгмийн идэвхтнүүд парламентын ордны хамгаалалтын албаныхантай зодолдсон байна. Сөрөг хүчний улстөрчид эгнээ болж жагсаж байгаад Оросын хуультай төстэй баримт бичгийг батлахыг дэмжсэн парламентын гишүүдэд хандаж “Путины боолууд” хэмээн хашгирчээ. “Эрх чөлөө” агентлагийн Гүржийн алба парламентын зодооны дүрс бичлэгийг нийтэлсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 22 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14