Хятадын ДНБ 2022 онд 18 их наяд ам.долларт хүрэв

Admin | 2023-03-03


Манай урд хөрш БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн онд 121.02 их наяд юаньд (18 их наяд ам.доллар) хүрч, жилийн дотор гурван хувиар нэмэгджээ. Энэ тухай БНХАУ-ын Төрийн статистикийн газрын тайланд дурдсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв. “Урьдчилсан дүнгээр, 2022 онд ДНБ 121.021 их наяд юаньд хүрч, өмнөх онтой харьцуулахад гурван хувиар нэмэгдсэн” гэж тайланд онцолжээ.

Түүнчлэн Төрийн статистикийн газрын мэдээлснээр, Хятадын хүн амын тоо 2022 оны эцсийн дүнгээр 850 мянгаар хорогдож, нэг тэрбум 411 сая болжээ. Үүний дотор хотод амьдардаг хүмүүсийн тоо 920.7, хөдөө тосгонд 491 сая оршин суугч амьдарч байна. Мөн өнгөрсөн жил үр тарианы үйлдвэрлэлийн нийт хэмжээ 686.53 сая тонн болжээ. Гуравдугаар сарын 5-нд Бээжинд жил бүр болдог Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулган эхэлнэ. Чуулганаар өнгөрсөн жилийн дүнг хэлэлцэж, 2023 оны БНХАУ-ын нийгэм-эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг баталдаг аж. 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)