Мах, махан бүтээгдэхүүн нь аль ч улс оронд хамгийн чухал хүнс байдаг ба илчлэг, өөх тос, уураг, олон төрлийн амин дэмээр баян. Сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн хүн ам хоёр дахин нэмэгдсэн. Тэгвэл бидний идэж буй мах махан бүтээгдэхүүний хэрэглээ гурав дахин өсчээ.
Махны хэрэглээний дийлэнхийг дундаж орлоготой улсууд эзэлж байгаагаас гадна БНХАУ хамгийн их хүн амтай улс орны хувьд мөн багтсан байна. Харин Европ болон Хойд Америкийн бүс нутаг дахь махны хэрэглээ олон жилийн туршид тогтвортой байгаа ба цаашид буурах хандлагатай. Энэтхэг улс хэдийгээр хүн амын тоо болон өсөлтөөрөө дэлхийд тэргүүлдэг ч, манай гарагийн нийт мах, махан бүтээгдэхүүний багахан хэмжээг хэрэглэж байгаа юм.
Дэлхий дахинд 1960-аад оноос гахай болон шувууны гаралтай махны хэрэглээ нэмэгдэж эхэлсэн. Тухайлбал, 1961 онд шувууны гаралтай мах дэлхийн нийт мах үйлдвэрлэлийн ердөө 12 хувийг л эзэлж байсан бол сүүлийн жилүүдэд 30 гаруй хувь болтлоо өссөн байна. Харин эсрэгээрээ хамгийн түгээмэлд тооцогддог үхрийн махны хэрэглээ сүүлийн 50 жилийн дотор 22 хувиар буурчээ. Харин монголчуудын хамгийн их хэрэглэдэг хонины махны хувьд жил бүр хагас тэрбум толгойг дэлхий дахинд хүнсний хэрэгцээндээ зориулж нядалдаг гэсэн тооцоолол байдаг.
Манай урд хөрш БНХАУ махны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Хятадууд 2021 онд 100 сая тонн мах хэрэглэсэн нь дэлхийн нийт махны 27 хувийг бүрдүүлжээ. Тэдний махны хэрэглээ нэмэгдсээр. “McKinsey”-н хийсэн Хятадын хэрэглэгчийн тайланд дурдсанаар тэдний 57 хувь нь тогтмол мах иддэг аж. Энэ нь барууны зах зээлээс тэр дундаа Германы хэрэглэгчдийн үзүүлэлтээс 17 нэгж хувиар их гэсэн үг. Тэгэхээр Хятадад дэлхийн хамгийн том махны зах зээл бий болжээ. Тэдний зах зээлийн онцлогоос дурдвал бусад орнуудаас ялгаатай нь Хятадад гахайн махны хэрэглээ давамгайлдаг. Тэд 2021 онд 57 сая тонн гахайн мах хэрэглэсэн нь нийт махны хэрэглээний 60хувийг бүрдүүлжээ. Хятадын махны цэсийн хоёрдугаарт тахианых ордог бөгөөд хэрэглээ нь 2017-2021 он хүртэл жилд 7 хувь өсөж 25 сая тоннд хүрчээ. Харин жагсаалтын гуравдугаарт үхрийн мах бичигдэж буй.
Хятадад өндөр болон дундаас дээш орлоготой өрхийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд 2025 он гэхэд нийт өрхийн 50 хувийг бүрдүүлэх аж. Тиймээс тэдний 28 хувь нь гахайн махны хэрэглээгээ багасгаж оронд нь өндөр үнэтэй үхрийн махыг сонгох хандлагатай байгаа юм. Улмаар Хятадын үхрийн махны хэрэглээ 2026 он хүртэл жилд 2 хувь өсөх төлөвтэй. Түүнчлэн Хятадын ресторанууд ихэвчлэн хөлдөөсөн мах хэрэглэдэг тул хөлдөөсөн махны хэрэглээ жилд 8 хувь өсөх нь.
Хятадын махны зах зээл тэлж байна гэхээр манай улсмахны экспортоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Гэтэл сүүлийн гурван жилд Монголын махны экспорт буурч 2022 онд нийт 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон. Энэ бол манай урд хөршийн махны хэрэглээтэй харьцуулахад маш өчүүхэн тоо. Харин Хятад руу өнгөрсөн онд 17.2 саяам.долларын ын лаазалсан махан бүтээгдэхүүн, 27.9 мянган ам.долларын дайвар мах л экспортолжээ. Монгол Улс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 71.1 сая толгой мал тооллуулсан. Манайхмахныхаа чанар, стандартыг сайжруулж экспортоо нэмэгдүүлж, валютын нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 23 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14