Coinbase (COIN) болон Morning Consult хамтран насанд хүрсэн 2202 хүний дунд явуулсан цахим судалгааны үр дүнд америкчуудын 20 хувь буюу 50 сая гаруй нь крипто эзэмшдгийг тогтоожээ. Сонирхолтой нь тэд криптовалютын уналтын үеэр ч салбартаа үнэнч байсан гэнэ.
Тус судалгаанд оролцсон нийт иргэдийн 80, крипто хөрөнгө оруулагчдын 78 хувь нь дэлхий дахинд тогтоод буй санхүүгийн тогтолцоо нь илүү анхаарал татахуйц зүйлсийг дэмждэг сул талтай гэж үзжээ. Санхүүгийн тогтолцоо нь 100 гаруй жилийн өмнө ямар ч технологи, интернэтгүй эрин үед үүсэж бий болсон. Зуун дамнасан санхүүгийн тогтолцоо америкчуудын хувьд үнэтэй, шударга бус, ойлгомжгүй гэх ойлголт төрүүлж байгаагаас үүдэн тэд энэ тогтолцоонд томоохон өөрчлөлт эсвэл бүрэн шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзжээ. Учир нь нийт судалгаанд оролцогчдын 67, крипто хөрөнгө оруулагчдын 74 хувь нь энэ тал дээр санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн онд криптовалютын зах зээл тийм ч таатай байгаагүй. Гэсэн хэдий ч Америкийн цахим мөнгөэзэмшигчид өөрсдийн хөрөнгө оруулалтаасаа нүүр буруулаагүй аж. Тэгээд ч зогсохгүй америкчуудын 1/3 нь ирэх ондоо багтаж криптовалют арилжаанд оролцох төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Харин крипто хөрөнгө оруулагчдын 76 хувь нь криптовалют болон блокчэйн ирээдүйтэй гэдэгт итгэж буй аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 23 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14