Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаа гэх эмэгтэйд шүүхээс жолоо барих эрхийг гурван жилээр хасч 1.7 сая төгрөгөөр торгосон нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Тэгвэл энэ талаар хүүхдийн эрх, хамгааллын талаар нэлээдгүй ажилладаг Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудастаа ийн бичжээ. Тэрбээр "Хуулийн л дагуу шийдсэн байна ... ОК, Хоёр тал зөвшилцжээ бусад нь дут ...ОК
Та их мэдлэгтэй мундагтаа бусад нь тэнэгтээ ингээд дайраад байгаа юм бишлдээ. Зүгээр л таны 12 жил өсгөж, нүдний цөцгий мэт хайрлаж анх л хөлд орж, хэлд орж, үсэг сурж 1-р ангид орохоос нь өдөр бүр асран хамгаалж, сайн хүн болно доо гэж бүхнээ дэвсэж явсан бяцхан үрийг нэг л өдөр аав аа ээж ээ ойрхон гадагшаа гараад ирье, дэлгүүр яваад ирье гээд гарч явсан бяцхан охиныг тань хэн нэг этгээд, ямар хараал идсэн хуультай цэцэн цэлмэг улсад амьдардаг байснаас үл хамаарч, зүгээр л цустай нь хананд нялж, яс зүрхийг нь хугалж, бүх насаар нь сэтгэл зүрхээр нь, бие махбодиор нь хохироож алж болохгүй л байхгүй юу ! Хэн нь хэнтэйгээ хэдэн ч төгрөг өгч эвлэрдэг байсан, торгуулиад хуулийн дагуу гэж хуцацгаагаад дуусдаг тйим зүйл байж болохгүй л байхгүй юу. Хэн нэг нь хохиролгүй гээд үүнтэй эвлэрчихдэг юм байж. Маргааш энэ хараал идсэн хууль миний хүүхдэд, түүний найзуудад Монголын бүх үрсэд үйлчилэх учраас бид үүнд хорсолтой бас хохиролтой байна !" гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 21 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14