“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордны Их танхимд болж байна. Хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэхдээ, эх орны эхлэл болсон Монголын сайхан ээжүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, Төрийн ордонд хуран цугласан эхчүүд, эмэгтэйчүүдэд хүндэтгэл илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, "Хүний энэ хорвоод ойлгогдох гэж бус, хайрлагдах гэж төрсөн бүсгүй заяаг эрчүүд бид өдөр бүр баярлуулж, инээлгэн аз жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгэх ёстой гэдгийг энэ баярын өдөр хэлэх учиртай" гэв.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж буй уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар “Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд “Эхийн алдар” буюу Алдарт эхийн одонтой 310 мянга гаруй ээж байгааг "Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 21 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14