Непалчууд хамгийн олон хоног амардаг

Admin | 2023-03-09


   Манайд Шинэ жил, Цагаан сар, Хүүхдийн баяр, Наадам гээд жилд есөн баяраар бүх нийтээр амардаг. Тэдгээр баярт 16 хоног амардаг аж. Бүх нийтийн амралтын өдөр их байна гэж зарим хүмүүс ярьдаг. Тэгвэл бусад орнуудтай харьцуулахад ямар байгааг дор өгүүлэв. 
Непал улс 2022 онд 42 хоногийг олон янзын баяр тэмдэглэсээр өнгөрөөжээ. Хамгийн олон амралтын өдөртэй улсуудыг жагсаан харвал эхний есөн байрыг Азийн улс орнууд эзлэв. Харин эсрэг талд бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр багатай улсуудад Европын орнууд багтаад буй. Харин манай урд хөрш Хятад жилд бүх нийтээр амардаг долоон баяртай бол Оросынх найм. Цаашлаад Япон болон Өмнөд Солонгос жилд 16 баярыг бүх нийтээрээ амарч тэмдэглэдэг байна.
Америкийн Нэгдсэн улсын иргэд жилд 11 баярыг бүх нийтээр амарч тэмдэглэдэг.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоолсноор Люксембург хөдөлмөрийн бүтээмж хамгийн өндөртэй буюу нэг цагийн бүтээмж нь 136 ам.доллароор үнэлэгдэж дэлхийд тэргүүлж байна. Харин тэдний бүх нийтийн амралтын өдрийн тоо нь 10. Цаашлаад америкчууд бүтээмжээрээ дэлхийд зургадугаарт бичигджээ.
Хамгийн олон бүх нийтийн амралтын өдрүүдтэй гэх улсууд бүтээмжээрээ сүүл мушгисан бөгөөд Непалын хөдөлмөрийн бүтээмж ердөө 3 ам.доллар байв. Харин Монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн бүтээмжийг 13.7 ам.доллар хэмээн тооцоолжээ.
Бид ажлын цагийг яс тооцдог ч бүтээмжийг төдийлөн ойшоодоггүй нь харамсалтай. Сүүлийн жилүүдэд иргэд баяраас баярын хооронд амьдарч байгаад нэлээдгүй шүүмжлэлтэй хандах болсон. Гэсэн ч дээрх тоонуудаас харахад бүх нийтийн амралтын өдрүүдээс дутуугүй бүтээмжийн асуудлыг чухалчлах хэрэгтэй бололтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)