Гүрж улсын нийслэл Тбилис хотод парламентын ордны ойролцоо нөхцөл байдал ээдрээтэй байна. Лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө тусгай албаныхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий цацжээ. Үүний дараа эсэргүүцлийн жагсаалд оролцож буй иргэд цагдаа нар руу шатамхай бодисоор дүүргэсэн лонх шидсэн байна гэж “Эрх чөлөө” агентлагийн Гүржийн алба мэдээлэв. Лхагва гарагийн өглөө цагдаа болон жагсагчид хоорондоо мөргөлдсөн. Тбилис хотод хэдэн өдрийн турш эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Гүрж улсын парламентаас баталсан “Гадаадын агентийн” тухай хуулийг иргэд эсэргүүцэж жагсаал эхэлсэн билээ. Өчигдөр цагдаагийнхан эсэргүүцлийн жагсаалд оролцсон олон арван хүнийг баривчилсан байна. Хүчний байгууллагын албан хаагчид жагсаалыг хүчээр тараах гэсэн боловч мөргөлдөөн болж хувирчээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, дуу чимээтэй гранат хэрэглэж, усаар шүршсэн. “Paper Kartuli” сонины мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалд дор хаяж 10 мянган хүн оролцсон гэнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 21 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14