20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монголын шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо Йорданы эсрэг хийж 4:1-ээр хожигдлоо. Тоглолт Йордан улсын Амман хотын “Петра” цэнгэлдэх хүрээлэнд болсон аж. Анх удаа энэхүү тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг талбайн эздэд ялагдал хүлээсэн ч нэгэн гоёмсог гоолыг оруулав. Тодруулбал манай шигшээ багийн тоглогч Э.Анхтуяа өрсөлдөгч багийн тоглогчийг давуулж хуураад, торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтоор гоол оруулсан юм. Эхний тоглолтоо гоолтой эхлүүлсэн охиддоо үлдсэн хоёр тулаанд нь амжилт хүсье.
Дараагийн хоёр тоглолт
2023.03.10. Баасан гараг
Монгол - Ливан (Улаанбаатар хотын цагаар 20:00)
Бутан - Йордан (Улаанбаатар хотын цагаар 00:00)
2023.03.12. Ням гараг
Монгол - Бутан (Улаанбаатар хотын цагаар 20:00)
Ливан - Йордан (Улаанбаатар хотын цагаар 00:00)
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 22 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14