Умард Атлантын цэргийн эвслийн (НАТО) ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Оросын арми ойрын өдрүүдэд Бахмут хотыг эзлэн авч магадгүй хэмээн мэдэгджээ. Стокгольмд болсон Европын холбооны гишүүн орнуудын Батлан хамгаалах сайд нарын уулзалтын үеэр НАТО-гийн тэргүүн дээрх мэдэгдлээ хийсэн байна. “ОХУ хүний олноор илүүрхэхийг хичээж буй. Тэд асар их хохирол амссан... Гэхдээ энэ нь Оросын хүчийг дутуу үнэлж болохгүй гэдгийг харуулж байна. Украины дэмжсээр байх хэрэгтэй” гэж Й.Столтенберг онцлов. Түүний хэлснээр, Украины армийн хувьд Бахмут дахь ялагдал дайны шийдвэрлэх эргэлтийн цэг биш. Гуравдугаар сарын 7-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Бахмутыг тогтоон барих нь тус улсын зэвсэгт хүчний удирдлагын гаргасан тактикын шийдвэр гэсэн аж. В.Зеленскийн мэдэгдсэнээр, Украины зэвсэгт хүчин хотыг хамгаалж байгаа цэргүүд бүслэлтэд орохыг хүсэхгүй байгаа гэнэ.
Өмнө нь Оросын “Вагнер” хувийн цэргийн компани Бахмут хотыг ОХУ-ын арми эзэлж авсан гэж мэдэгдсэн. Гэвч түүний мэдэгдлийг хараат бус эх сурвалж батлаагүй. Украины арми гуравдугаар сарын 8-нд хотыг хяналтад байлгаж байгааг мэдээлсэн. Лхагва гарагт дайсны талын 100-гаас илүү дайралтыг няцаасан гэнэ. Европын холбооны Батлан хамгаалах сайд нар Украинд нэг тэрбум еврогийн зэр зэвсэг, сум илгээхээр тохиролцсон байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 21 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14