“Franchise Times” дэлхийд борлуулалтаараа тэргүүлсэн 500 франчайзыг жил бүр тодруулдаг. Өнгөрсөн онд “McDonald’s” (MCD) дэлхий даяар 112.5 тэрбумам.долларын борлуулалт хийж тэргүүлсэн байна.
Франчайз бизнес гэж юу вэ? Франчайз бизнес эрхлэх хүсэлтэй этгээд тодорхой хэмжээний төлбөр төлсний үндсэн дээр тухайн франчайзын бизнес нөү-хау, барааны тэмдгийг өөрийн мэт ашиглан бизнес эрхлэхийг хэлнэ. Энгийнээр тухайн улс орон эсвэл дэлхий дахинд брэнд болсон бизнесийн нэрийг барин ижил бизнес эрхэлнэ гэсэн үг.
Хэд хэдэн давуу тал бий. Тухайлбал, тогтсон бизнесийн нөү-хау дээр үндэслэн хийгдэж буй бизнес тул бизнес эхлэх үеийн эрсдэл нь стартаптай харьцуулахад харьцангуй бага. Түүнийгээ дагаад цаг хугацаа хэмнэнэ. 2013 онд “KFC” Монголд анхны салбараа нээх үед үүссэн дарааллыг санаж байвал ийм бизнесийн хэрэглэгчид нь хэр бэлэн байдгийг харж болох юм.
Дэлхийн ТОП-10 франчайз бизнесүүд өнгөрсөн онд 249 мянган салбараараа нийт 368.5 тэрбумам.долларын борлуулалт хийжээ. Тэдний франчайзын эрхийг дунджаар 10.000-540.000 ам.долларын хооронд худалдан аваад цаашид бизнесээ босгох хүртэл дунджаар 0.7-2.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг байна. Цаашид талууд харилцан ашигтай байхаар ашгаа хувааж авах гэрээ хийдэг. Ингэснээр шинэхэн франчэйз эзэмшигч нийлүүлэлтээс эхлээд маркетинг, сурталчилгаа хүртэлх бүхий л асуудлыг нэгдсэн байдлаар шийдүүлэх боломжтой болдог байна.Жишээ нь, “7-Eleven” л гэхэд франчайз эзэмшигч нийт борлуулалтын 48 хувийг өөрт авдаг аж. Шинээр бизнес бага дарамтад орохоос гадна франчайз олгогч шинэхэн бизнесүүддээ хангалттай нэмэлт үйлчилгээ үзүүлэхэд дэмтэй байдаг аж.
“Блокчэйн” гэж юу вэ
Блокчэйн (англиар blockchain) гэдэг нь бие даасан хэрэглэгчдийн сүлжээ хооронд цахим мэдээллийн сан үүсгэх болон хуваалцах боломжтой болгох мэдээллийн зохион байгуулалт юм. Анхандаа блокчэйн нь компьютерын шинжлэх ухаанд мэдээллийг хэрхэн зохион байгуулах болон дамжуулах талаарх нэр томьёо төдий байсан. Харин өнөөдөр блокчэйн нь компьютерын хөгжлийн "5 дахь хувьсал" хэмээн өргөмжлөгдөж байна. Блокчэйн нь төвлөрсөн бус өгөгдлийн сангийн технологид шинэ шийдэл болж өгсөн. Энэ шинэчлэлт нь хуучин технологийг шинэ арга замтай холбосноор илүү сайжирч хөгжиж байна. Одоо блокчэйнийг бие даасан хэрэглэгчдийн нэгдэл мэдээллийн санг хадгалж, мэдээллийг хуваалцаж мөн удирдаж ажиллах төвлөрсөн бус өгөгдлийн сан гэж ойлгож болно.
Блокчэйн технологи бий болсноор хэн нэгэн таны мэдээллийг өөрчлөх, устгах аль эсвэл мэдээллийн эх үүсвэр үнэн эсэх нь эргэлзээтэй гэх мэт асуудал үгүй болж, худал мэдээлэл байхгүй болохын зэрэгцээ гуравдагч этгээдээр батлуулах нэмэлт хэрэгцээ ч үгүй болно. Үүнийг амьдралд бодитоор хэрэгжээд эхэлсэн зарим жишээгээр баталгаажуулж болно.
Дижитал сонгууль (АНЭУ): Дубай хот блокчэйн технологийг ашиглан, сонгуулийг автоматжуулах зорилтыг тавьжээ. Сонгуулийн ирц, сонголтыг блокчэйн дээр бүртгээд явбал хүний өмнөөс сонгууль өгөх, сонгуулийн хуудсыг солих эсвэл устгах гээд олон асуудлууд нэг дор шийдэгдэх нь гарцаагүй.
Их сургуулийн диплом (Монгол): Боловсролын ерөнхий газар TEO блокчэйнтэй хамтарч, дипломыг блокчэйн дээр баталгаажуулаад эхэлсэн. Өндөр албан тушаалтны “хөрөнгө орлогын мэдүүлэг” гэдэг шиг “боловсролын мэдүүлэг” байдлаар ашиглаад эхэлбэл ч хуурамч дипломын асуудлыг шийдэж болно.
Хүнс бүртгэлийн систем (Франц): Манайд саяхан орж ирсэн Carrefour сүлжээ дэлгүүр тахианы гарал үүслийг блокчэйн дээр бүртгэдэг. Ингэснээр гарал үүсэл нь тодорхой тахиа иднэ гэсэн үг. Тэгэхээр блокчэйн бол зөвхөн койн эсвэл токен гэж ойлгожболох технологи биш юм байна шүү
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 21 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14