Данид нүүрстөрөгчийн хий хадгалах агуулах нээгдлээ

Admin | 2023-03-10


Дани улсад дэлхийн анхны CO2 хадгалах агуулах нээгдсэн тухай “Euronews” мэдээлжээ. Эхний ээлжинд төслийн хүрээнд үйлдвэрлэлийн процессоос ялгарсан нүүрстөрөгчийг авах, тээвэрлэх болон хадгалах технологийг ашиглаж, Хойд мөсөн далайн ёроолд хоёр км-ын гүнд байрлах агуулахад 1.5 сая тонн хүлэмжийн хийг булна. “Европын түүхэнд улс хоорондын хамтын ажиллагааны салбар дахь амжилттай үйл явдал. Бельги болон Германаас авах CO2 Антверпен-Брюггебоомтод байгаа хөлөг онгоцонд ачигдаж Данид булагдана” хэмээн Еврокомиссын тэргүүн Урсула Фон дер Ляйен нээлтийн үеэр хэлжээ.     

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөл дэлхийн дулааралтай тэмцэх боломжит шийдлүүдийн бүрэлдэхүүн хэсэг болгон нүүрстөрөгчийн агуулах байгуулахыг дэмжсэн аж. Гэхдээ шүүмжлэгчид уг технологийг туршигдаагүй бөгөөд уур амьсгалыг хамгаалах болон нүүрснээс татгалзах амбицыг бууруулж байна гэж үздэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)