Ши Жиньпин БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа сонгогдов

Admin | 2023-03-10


Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын (БХАТИХ, парламент) депутатууд Ши Жиньпинийг гурав дахь таван жилийн хугацаатай БНХАУ-ын даргын албан тушаалд дахин сонгожээ. Энэ тухай өнөөдөр “Синьхуа” агентлаг уламжлав. БХАТИХ-ын гишүүд санал хураалтын үеэр Ши Жиньпинийг санал нэгтэй дэмжсэн байна. Түүнчлэн Ши Жиньпин БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар дахин улиран сонгогдов.  

Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Жао Лэжи Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны даргаар, Хан Жэн БНХАУ-ын даргын дэд даргаар тус тус томилогдов. Санал хураалт 14 дэх удаагийн БХАТИХ-ын хурлын анхдугаар чуулганы гуравдугаар хуралдааны үеэр явагдлаа. 2023 оны гуравдугаар сарын 5-13-ны хооронд Бээжинд БХАТИХ-ын ээлжит чуулган болж байгаа.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)