Хээрийн түймрийн 5 дуудлага бүртгэгджээ

Admin | 2023-03-10


Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс энэ сарын 6-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хээрийн түймрийн 5 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 
Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх хээрийн түймэр нь автомашины доод эд ангид өвс хуримтлагдсаны улмаас, үнсээ ил задгай асгасан, хогоо шатааж байгаад гал алдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. 
Ой, хээрийн түймэр гарч буй шалтгааны нь хүний болгоомжгүй үйлдлээс болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)