БНХАУ шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ баталлаа

Admin | 2023-03-13


   Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганаас ням гарагт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг баталлаа. Засгийн газрын танхимд орох сайдуудын нэрийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян танилцуулжээ. Ерөнхий сайдын орлогчид тэр чигээр солигдсон байна. Уг албан тушаалд Дин Дин Сюэсян, Хэ Лифэн, Жан Гоцин ба Лю Гожун нар томилогдов. Мөн Ли Шанфу, Ван Сяохун, У Жэнлун, Шэнь Ицин, Цинь Ган нар Төрийн зөвлөлд багтжээ. 2022 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын албан тушаалд очсон Цинь Ган шинэ Засгийн газрын танхимд суудлаа хадгалав. Түүнчлэн Аюулгүй байдлын сайд Чэнь Исинь, Сангийн сайд Лю Кунь, Худалдааны сайд Ван Вэньтао нар албан тушаалдаа үлдэв. Батлан хамгаалахын сайдаар генерал Ли Шанфу томилогджээ. Тэрбээр 2018 онд Оросоос зэвсэг худалдаж авсан хэргээр АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад орж байсан аж. И Ган Хятадын Ардын банкны тэргүүний суудалдаа хэвээх үлджээ. Жэн Шанжиэ Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дарга болов.
Өнгөрсөн долоо хоногт болсон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганаар Ши Жиньпин БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдсон. Тэрбээр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар Ли Цяныг томилсон аж. БНХАУ-ын Засгийн газрыг 10 жил тэргүүлсэн Ли Көцян албан тушаалаасаа буусан.    

М.ХҮСЛЭН

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)